Буцаж ирэхээс өмнө дэмжлэг үзүүлэх
Австри дахь цагаачлалын алба таныг эх орондоо буцаж ирэхэд тань туслахыг хүсч байна.
Тус алба ямар ажил үүрэгтэй вэ?
- Таны эх орондоо хийх сонголтуудын талаар танд мэдээлнэ.
- Та эх орондоо анх удаа буцах аялалд дэмжлэг авч чадах эсэх талаар мэдээлнэ.
- Бичиг баримтаа авахад тань тусална.
- Таны аяллын төлбөрийг төлнө.
- Таны аяллыг зохион байгуулахаас гадна нислэг захиалж өгнө.
- Таныг явахад Вена-Швехат нисэх онгоцны буудал дээр ерөнхий тусламж дэмжлэг өгнө.
- Хэрэв та өөр улсад онгоц солих шаардлагатай бол танд туслах болно.
- Та эх орондоо буцаж очоод мөнгөн тусламж авна.
- Мөн тус алба нь аяллын өмнө, аяллын үеэр болон дараа нь эмнэлгийн тусламж авах боломжтой эсэхийг танд хэлж өгнө.
Буцаж ирсний дараа танд өгөх үйлчилгээ
„EU Reintegration Programme“ (EURP) нийгэмшүүлэх хөтөлбөр нь таныг эх орондоо буцаж ирсний дараа Монгол дахь түнш байгууллагатай хамтран таныг нийгэмшүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Шуурхай тусламж
Ирсний дараах 615 еврогийн үнэ бүхий багц нь таны эх орондоо буцаж ирсний дараа шууд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд дараах шуурхай үйлчилгээнүүдийг багтаасан болно:
- Нисэх онгоцны буудал дээр манай ажилтан таныг угтан авч, “тавтай морил” багцыг танд хүлээлгэн өгнө: урьдчилан төлсөн SIM карт, эрүүл ахуйн хэрэгсэл (шүдний сойз, шүдний оо, саван, шампунь гэх мэт), 1 шил ус, 1 бүлээн хоол (шаардлагатай бол ваучераар өгнө), хүүхдийн насанд тохирсон тоглоом
- Онгоцны буудал дээр тосож авна
- Цаашдын аялалд тань тусална (зохион байгуулалт, зардал мөнгө)
- Ирснээс хойш 3 хоног хүртэл орон байраар түр хангана
- Шаардлагатай бол эмнэлгийн яаралтай тусламж үзүүлнэ
Хэрэв танд яаралтай үйлчилгээ авах шаардлагагүй бол Монгол дахь түншээс 615 евро бэлэн мөнгөөр авах болно.
Урт хугацааны нийгэмшүүлэх дэмжлэг
Та мөн 2000 еврогийн үнэ бүхий “буцаж ирсний дараах багцыг” хүлээн авах болно. Үүний 200 еврог бэлнээр, харин 1800 еврог буцаж ирснээсээ хойших эхний 6 сарын хугацаанд Монгол дахь түншийн тусламжтайгаар боловсруулсан нийгэмшүүлэх төлөвлөгөөний дагуу тусламж үйлчилгээ хэлбэрээр авах болно.
Тусламж үйлчилгээнд дараахь үйлчилгээнүүд багтсан байгаа:
- Жижиг бизнес эрхлэхэд туслах
- Боловсрол, сургалт
- Хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх
- Хүүхдээ сургуульд оруулахад дэмжлэг үзүүлэх
- Хууль эрх зүй, захиргааны зөвлөх үйлчилгээ
- Төрөл садантайгаа дахин уулзахад туслах
- Эмнэлгийн тусламж
- Сэтгэл зүйн дэмжлэг
- Байр орон сууцны дэмжлэг
EU Reintegration Programme
Together with local partners, EURP supports returnees in their reintegration process in their countries of origin. For more information please visit the Frontex brochure, website, or contact a return counsellor.
We would like to inform you, that after activating, data will be transferred to the provider. Further information you will find in our data protection policy.
Сайн дураар эх орондоо буцахад тань туслах талаарх ерөнхий мэдээлэл
We would like to inform you, that after activating, data will be transferred to the provider. Further information you will find in our data protection policy.
Австриас буцаж ирсэн хүмүүсийг нийгэмшүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Federal Agency for Reception and Support Services (BBU)
Tel.:
+43 800 808 005